Skip to main content

Posts

Showing posts from June, 2009

Ер нь ерөнхийлөгч маань сонин байна даа.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болж ардчилсан намаас нэр дэвшигч Элбэгдорж итгэл төгс ялалт байгуулсан билээ. Тэр сонгууль болж өнгөр сөнөөс хойш Энхбаяр маань ер нь эрүүл эсэх нь мэдэгдэхээ байсан.Төрийн эрхэм дээд одон медалуудыг чинь ёстой цацаж өгч байна. Зарим одон авч байгаа хүмүүм өөрийг нь юу хийсэн гэж шагнаж байгааг ч ойлгохгүй авч байна. Гэхдээ одон авч байгаа хүмүүс бас одон авахаар ажил хийжээ гэвэл тэд өнгөрсөн оны хувьсгалд намын сонгуульд оролцсон бас сая Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгаанд явцгаасан ер эдий зэргийн ажил хийсэн байхад төрийн дээд одон шагнал зүгээр ороод ирэх юм байна шүү. Миний бас нэг эрүүл эсэхд эргэлзэх болсон шалтгаан бол Энхбаяр ерөнхийлөгч байхал бүх юм сайхан байснаар ярж байна шүү цаадах чинь. Тэгээд бас нэг сонин зүйл Энхбаяр саяны сонгууль ер нь булхаатай болсон гэхдээ би хүлээн зөвшөөрч өрсөлдөгчдөө утсаар баяр хүргэсэн гэж ирээд л ярж байна лээ шүү. Булхайтай зүйлийг хараад дуугүй байгаа хүмүүн ер шударга хүн байж ча...

Lakers аварга боллоо

Өнөөдөр нэлээн сайхан өдөр болж байна. Энэ улирлын турш дэмжиж байсан Lakers маань NBA - н аварга боллоо сайхан байна. Сайхан Сайхан Сайхан

Зөвлөх нь

За ингээд та нарт хэрэгтэй байж магадгүй гээд нэгэн зүйлийг хэлжихэе. Google - с юм хайх ч юм уу ер олон хуудастай web үзэж байхад хуудас шилжих ядаргаатай байдаг ш дээ. Харин энийг шийдсэн нэг зүйл байнаа Тэр бол firefox нэгэн нэмэгдэл болох AutoPager юм. Үүнийг суулгаад та олон нүүрийг нэг нүүрэнд л харах болно. Үнэхээр дажгүй эд шүү хэрэглээд үзээрэй. Та яг одоо firefox хэрэглэж байгаад нэмэхийг хүсвэл доорх холбоосон дээр даржих тэгээд болоо. Амжилт хүсье Энд дараад суулгажих :)

Нэг л мэдэхэд

Нэг л мэдэхэд Өргөн дэлхийн тоос нь биш Өнгөт дэлхийн хүмүүн болно Нэг л мэдэхэд Үүрийн шөнөдөө уйлахаа болиод Үлгэр сонсон унтах болно. Нэг л мэдэхэд А үсгийг багшаараа заалгаад Алтан хонхны баяраа хийнэ. Нэг л мэдэхэд Үнэгэн хархуйгаас айхаа болиод Үдшийн шөнөөр зугаалах болно Нэг л мэдэхэд Би чамдаа хайртай гээд Бүлтгэр үрийнхээ аав нь болно. Нэг л мэдэхэд Өнөр бүлийнхээ тэргүүн болж Өвөө болж хүндлэгдэх болно Нэг л мэдэхэд Түнэр харанхуй шөнийн дундуур Тоос болон орчлон хорвоогоос замхран одно.