Америк орныг жинхэнэ ардчиллын өлгий нутаг гэдэг. Тэр ч утгаараа бүх зүйл нь үнэн шударга болдог юм байна. Энэ жил болсон АНУ - н ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн гоё шударга болж өнгөрсөн гэж бодож байна. АНУ - н ерөнхийлөгчийн сонгуулиас надад хамгийн таалагдсан зүйл нэр дэвшигчидийн сонгуулийн суртчилгаанд зориулж байгаа бүх мөнгө тэдгээрийн дэмжигчидийн хандивийн мөнгөөр хийгдэж байсан. Тэгээд тэр болгон бүх хүний нүдэн дээр ил болж байгаа нь үнэхээр таалагдсан. Миний бодлоор ч энэ систем маш зөв юм шиг санагдсан хүмүүс өөрийн дэмжиж байгаа хүнээ гаргах гэж мөнгө төлж байна харин үүний хариуд сонгогдсон хүн тэр дэмжиж байгаа ард түмнийхээ төлөө ажилна. Энэ бол яг л зөв зарчим хүн хүнээс хөлс авч байна л ажиллана. Харин энэ үйлдэл бол манай оронд шал эсэргээрээ юм шиг харагдах юм. Манай оронд нэр дэвшиж байгаа хүмүүс маань бол ерөөсөө саятнууд нэр дэвшээд байх шиг санагдах боллоо. Тэгээд бас бурхадууд л байх шиг байна. Манай дэвшигчид сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа бүх мө...