Skip to main content

Posts

Showing posts from November, 2008

JDownloader татагч програм

Би энэ програмыг их удаан хэрэглэж байна. Ер нь дажгүй шүү. Бид ямар нээх шууд эрхээр нь гадаад host дээрээс юм татах биш бас манайх site-ууд ихэнх нь л гадаад host дээр upload хийдэг шүү дээ. Харин тэр дээрээс татаж авах гэж 80 удаж байж таддаг шүү дээ. Харин энэ Downloader таны хүлээлт болон цаг зайг хэмнэнэ гэж итгэж байна. Мөн суулгахаасаа өмнө Java ажлах орчиныг компьютер дээрээ суулгаарай. Тэгээд болоо. JDownloader татах Java татах

Миний буюу бидний бахархал

Би монголынхоо хүчит эрчүүдээр бахархаж байна. 2008 оны 11 сарын 23 -ны өдөр японы мэрэгжилийн сума бөхийн бас нэгэн барилдаан дууслаа. Хуучин хоёр аварга л сүүлийн өдөр хэн нь түрүүлэхээ шийдэж барилддаг байлаа. Харин сүүлийн 2 сар Их аварга барилдаагүй билээ. Тэгсэн гэсэн манай манай Хакухо аваргаар ахлуулсан монгол бөхчүүд сумогийн дэвжээг эзэгнэсээр л байна. Энэ сард манай бөх Ама сумо бөхийнхөө арслан цолны болзолыг хангалаа. Үүнийн харахад монгол хөвгүүдээр үнэхээр бахархаж байна. Манай монголын мэрэгжилийн сумо бөх-д анх барилдсан бөх Батбаяр сумо тайлбарлаж байсан. Тэрнээс нэг хүн та яаж ийм чадалтай хүүхдүүдийг авчирдаг юм гэж байсан гэсэн. Тэрээр энэ асуулданд би хүчтэйг нь бус харин сонирхолтойг авчирсан гэж хариулсан гэсэн. Үнэхээр Монголд олог хүчтэй залуу байгаа байх гэж бодож байна. Тэдгээр залуус ч гэсэн сонирхсон зүйлдээ амжилт олно гэж итгэж байна. Бас тэгээд холын оронд эх орныхоо нэрийг өргөж яваа сумо бөхчүүддээ амжилт хүсэе. 

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Хүнд туслах нь тэр хүндээ ч сайхан бас надад ч сайхан

Саяхан буюу манай хэдэн нөхдүүд ярилцаж байгаад өөрсдийн амралтыг нэг ч гэсэн хүнд тус болж өнгөрөөе гэж ярилцаж байгаад үүнийгээ өнгөрөгч долоо хоногийн хагас сайн өдөр буюу 2008 оны 11-р сарын 15 өдөр хэрэгжүүллээ. Бид хүнд тус болохдоо эхлээд бидний тус үнэхээр бага ч гэсэн хэрэг болох хүн байх ёстой гэж бодсон. Тэгээд ер амьдрахын төлөө юм хийж байгаа хүнд туслая гэж бодсон. Эхлээд бидний тус хэрэг болох болов уу гэж 2 ч хүнээс асуусан бидний тус хэрэггүй гээд бас ийм санал тавьж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд бид гурав дахь хүнээс асуухад тэр хүн бидэнд зөвшөөрч бид тэр эгчийг нэг ч гэсэн өдөр амраач тус болохоор даган гэр лүү нь явсан.  Бидний туслахаар болсон хүнийг Лхагвасүрэн гэдэг нөхөр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуучин Архангай аймагт ажиллаж амьдарч байгаад 4 жилийн өмнөөс ходод орж ирсэн. Зуны цагт нь цагаан утсан суудаг өвөл хүйтэрхээр чаддаггүй гэж байсан.  Бид айлд очих гэж байж яаж хоосон явах вэ гэж бодоод Бөмбөгөр захаас бага зэрэг мах, гу...

Хайрыг суулгах заавар байдаг юм байна.

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ? Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү? Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу? Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ? Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ? Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгий...

Дэлхийн гоц 10 авъяастан хvvхэд

1 .Арфа Карим Рандхава «Microsoft» компанийн 1995 онд тєрсєн. 12 настай Пакистанд тєрсєн Арфа охин 10 настайдаа "Microsoft" компанийн сертификатыг авахаар суралцагсдын шалгалтад тэнцсэн юм. Тэрээр анх таван настайдаа аавтайгаа дэлгvvрт явж байгаад компьютер хараад авч єгєєч хэмээн гуйжээ. Дараа жил нь охин Пакистаны технологийн их сургуульд орж суралцсан байна. Одоо тэрээр Микрософтын сертификаттай хэрэглээний программ боловсруулагч болохоор суралцаж байгаа юм. Харвардын их сургуульд орж суралцан амжилттай тєгсч "Microsoft" компанийн тэргvvлэх ажилтан болохыг тэрээр мєрєєддєг гэжээ. Тэрээр "Microsoft"-ooc сертификатаа гардаж аваад АНУ руу явж Билл Гейтстэй уулзах гэнэ. Гэхдээ Арфа Билл Гейтстэй ярилцаад амжчихсан. Охин, "Яагаад энэ компанид эмэгтэй ажилтан цєєн байдгийг, хvvхдийг яагаад жинхэнэ ажилтнаар авахгvй байгааг Биллээс анх асуухад, тэрээр "Эмэгтэйчvvд энэ технологийг тєдийлэн сонирхдоггvй, харин хvvхэд ажил хийх биш суралцах л ёстой. Мєн...

Babylon.Pro.v7.0.2.3.Plus.Oxford

Би өнөөдрөөс өөрөө хэрэглэж эхлэж байгаа толио тавьлаа. Их олон төрлийн толь байдаг юм байна. Хэрэгтэй хүмүүс нь татаад авна. Install хийгээд crack-ийг зааврын дагуу суулгаачих дараа нь zip файл дотор байгаа монгол - ангил, ангил-монгол толинуудаа суулгаарай.Игнээд ангил хэл сурч буй хүн бүрт амжилт хүсье. Татах

Энэ одууд үнэхээр funny гаржээ хэхэ

Мэдээллийг tulhuur.com -c

Ардчилсан нийгэм нийгэм үнэхээр бидний хүсч байсан нийгэм мөн үү?

Ардчлал бол хүн бүрт эрх чөлөө болон дарангуйлаллыг би болгодог. Ардчлалын гол зарчим бол хүмүүс альваа зүйлийг шийдэхдээ олонхын саналаар шийддэг. Ингэхээр олонхоороо цөөнхийг дарангуйлж байна. Харин ардчлал гарч ирэхээс өмнө цөөнх олонхоо дарлаж байсан. Ингэхлээр урьдны нийгэмүүд одоогийн нийгмийн хооронд ялгаа байхгүй мэд санагдах юм. Харин ч ардчилсан нийгэм өмнөх нийгмээс илүү харгис юм шиг. Энэ нийгэмд хүмүүс олонх хэсгээрээ цөөнх хэсгийг буруутгаж нийгэмд амьдрахад хэцүү болгодог. Харин урьдны цөөнх олонхийг дарладаг байсан нийгэмд олонх нь буруутах учир олон нийтээрээ энэ бэрхшээлийг даван туулж чаддаг байсан. Тэгэхээр ардчилсан нийгэм илүү харгис ч юм шиг. Жишээ нь: УИХ-н сонгуулиар миний өөрийн төлөөлөгч болгон улсын их хуралд суулгахыг хүсээгүй хүн яаж ииж байгаад олонхын санал аваад УИХ-д сууж байдаг шүү дээ. Гэхдээ ардчлал нь бидэнд эрх чөлөө сонголтыг өгсөн. Бид эрх чөлөөтэй болсоноор дуртай зүйлээ хийж бусдын эрх чөлөөнд халдахгүй бол өөрийн хүссэн зүйлээ хийж амьдарч ба...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.