Skip to main content

Posts

Showing posts from September, 2008

Хөдлөвөл хөлс

Манай монголчууд хөдлөвөл хөлс зогсвол зоос гэж ярьдаг. Энэ ч сүүлийн үед нилээд үнэн болоод байгаа. Энэ бас арай ч хэтэрхий хэрэгжсэн юм болов уу гэж бодлоо. Өчигдөр нэг хүнтэй уулзах гэж уулзах гэж дээ эргэлтээр цэргийн анги нэгтгэл дээр очлоо. Очихдоо бас их азгүй яг хоолон дээр нь таарчихаж. Хооллож байхад уулзалт хийдаггүй журамтай байна. Энэ ч яахав цэргийхний дүрэм. Тэгээд тэнд 2 цаг хэртэй зогсож хүлээлээ. Тэгээд дуудуулаад уулзлаа л даа. Бас нэг ахтайгаа хамт уулзах гэж байсан юм. Тэгээд уулзах гээд орлоо. Тэгэхээр нэг цаас өгдөг юм бичгийн цаасны 10 хуваасны нэгтэй тэнцэх цаасан дээр уулзах цаг болон уулзахаар ирсэн хүмүүс болон уулзах гэж цэргийг тэмдэглэж авдаг юм байна. Энэ ч их ёс дүрэмтэй сайхан санагдсан. Харин эцэс ирсэн хүнийхээ тоогоор 100 төгрөг хураадаг юм байна. Энэ л ёстой таалагдсангүй. Цэрэгт байгаа андыгаа эргэхдээ мөнгө төлнө нэг л биш санагдсан. Холоос хүүтэйгээ уулзах гэж ирсэн хүмүүс 100 төгрөггүй бол уулзаж чадахгүй буцах юм байна лээ. За ийм юм ч хаана ...

Энэ зуны NBA-гийн онцлох үйл явдалууд

1.Бэйрон Дэвис: Тэрбээр өөрийн дөрвөн жил тоглосон "Голден Стейт" багаа орхиж Холливудыг зорьсон. Холбон тоглогчийн гачигдалд ороод олон жилийн нүүр үзэж буй "Клипперс" түүнд татгалзах аргагүй цалин амласан билээ. Түүнд таван жилд 65 сая ногоон амласан юм. Үүнийг Б.Дэвис уриалгахан хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан. 2.Элтон Брэнд: Гэмтлийн улмаас өнгөрсөн улирлыг үндсэндээ өнжсөн Э.Брэндийн шийдвэр олныг гайшруулав. Б.Дэвис "Клипперс"-т очсоноор тэдний хослол "Өрнөд" конференцийн өрсөлдөөнийг улам ширүүн болгох естой байв. Гэвч "Клипперс"-ийн лидер од тоглогч цөөтэй "Филадельфи"-г зорилоо. Түүний шийдвэр хэр оновчтой байхыг ирэх улирал харуулах биз ээ. З.Ричард Жефферсон: Р.Жефферсоныг "Милуоки"-д өгч И.Жяньльян, Боби Симпсон нарыг "Нью-Жерси"-гийнхэн авсан. Энэ солилцооны гол шалтгаан нь лидер тоглогчдын байрлалын өрсөлдөөнтэй холбоотой болов уу. Р.Жефферсоныг явуулснаар "Нетс"-ийн бүрэлдэх...

Weblin

Энэ про таалагдлаа. Энэ про-г аваад суулгаснаар та тухайн сайтад байгаа хүмүүстэй чатлах боломжтой болох юм. За энийг татаж аваад хэрэглээд үзнэ биз дээ.

Монгол 3 дахь алтаа авлаа

Манай оронд энэ жил сайхан жил болж байна. Олимпоос 2 алт болон 2 мөнгө аваад манайхны баярласан сэтгэл намжаагүй байгаа. Гэтэл бас Пара олимпоос ахиад алт авсныг дуулаад знэхээр их баярлаж байна. За ингээд олимпиос медал авсан бүх тамирчиддаа баярлалаа. Монгол улс мандтугай.

Connie Talbot

Энэ хүүхэд үнэхээр гоё дуулдаг. Дууг нь сонсохоор нь гоё санагдаад байдаг юм. 6 настай гэхэд үнэхээр лайтай дуулдаг. Игнэж дуулдаг хүн цөөхөн байхаа.

Ubuntu7.10 дээр eclipse суулгах тухай

How to ubuntu in eclipse Eclipse гэж юу вэ? Энэ бол олон хөгжүүлэгчдийн алдаа хөнгөвчилдөг прорам гэж би боддог. Тийм дээ ч олон хүн уг програмыг сонгож ашигладаг. Энэ програм нь хөгжүүлэгчдийн гаргаж болох олон санамсаргүй алдааг гаргахаас сэргийлж өгч байдаг. Хамгийн наад зах нь бичиглэлийн алдаа гэх мэт. Ер нь надад их хэрэг болж байгаа програм даа. Ubuntu7.10 хэрхэн Eclipse суулгах тухай доор бичлээ. 1.Eclipse суулгахын тулд Sun-java суулгах хэрэгтэй. Java-sun суулгахдаа System > Administration > Synaptic Package Manager сонгоод search хэсэгт нь Sun-java гэж бичээд хайлт хийнэ. 2.Хайлтын үр дүгнээс Sun-Java6-JDK сонгоод урд талыг нь идвэхжүүлээд суулгана. 3.Татаж аваад суух үйлдэл хийгдэнэ. 4.Тэгээд дараа нь Eclipse-ээ суулгана. Administration > Synaptic Package Manager сонгоод search хэсэгт нь Eclipse гэж бичээд хаайлт хийнэ. Хайлтын үр дүнгээс Eclipse-г суулгажчихна. 5.Суух үйлдэл хийгдсэний дараа сууж бэлэн бэлэн болно.

Чингис хаан үхэж үл болно.

Монголчууд өөрсдөө хийсэн чингис хааны тухай гоё кино байдаггүй. Харин гадаадуудыг уран бүтээлчидийн кино их байдаг. Тэдгээр кино-нуудаас надад их таалагдсан кино Өвөр Монголын хийсэн Чингис хаан. Харин бусад нь нээх таалагддагүй. Харин энэ удаа монголчуудын хийсэн кино их гоё болсон байх гэж бодож байна. Яагаад гэвэл Монголын бүх сэтгэл хандиваар бүтсэн кино гэсэн. Заавал үзнэ. Бүх ард түмний хандиваар гэснээс киноны багыхан бүгд Монголын минь ард түмний сайхан сэтгэлээр энэ кино бүтлээ л гээд байсан. Тийм юм бол ард түмэндээ зүгээр үзүүлчихээж ч дээ.

Ubuntu дээр хэрхэн MySQL суулгах тухай

System хэсгээс administration хэсгээс Synaptic package manager-г сонгоно. Synaptic package manager -г сонгоход доорх цонх гарч ирнэ. Гарч ирсэний цонхны search гэсэн товчин дээр дарна. Дээрх хэсэг дээрх шиг Search хэсэгт нь MySQL гэж бичээд search товчийг дарна. Search хийсний дараа дээрх цонх гарч ирнэ. Тэгээд mysql-server дээр очоод хулганыхаа барууныг дараад Mark for installation-г дарна. Mark for installation-г дарсны дараа доорх цонх гарч ирэхэд Mark дээр дараад үргэлжлүүлнэ. Тэгээд mysql-server-г идвэхж үүлээд Apply гэсэн товчин дээр дарна Apply дарсны дараа доорх цонх гарч ирнэ. Apply дараад үргэджлүүлнэ. Үүний дараа татаж авах үйлдэл явагдана. Татаж авсаад дууссаны дараа таныг password оруулахыг хүссэн цонх гарч ирнэ. Тэр хэсэгт нь password-оо оруулаад Forward дээр дарна. Үүний дараа доорх цонх гарч ирэхэд Forward дараал үргэлжүүлнэ. Үүнийг дараа доорх цонх гарч ирнэ уг цонхыг close хийж гарна.

Компьютерийн ард суудаг хvмvvст зориулсан нvдний комплекс дасгал

Статистик судалгаанаас vзвэл єнєєдєр дэлхийн гурван хvн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн vvрэг нэлээд байгаа гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэвч муутгахгvй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгvй. Иймд нvдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой шийдэл юм. Нvдний ядаргаа тайлж, хараа муудахаас урьдчилан сэргийлэх комплекс дасгалууд Дасгалуудаас єєрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг єдєрт хоёроос цєєнгvй удаа хийнэ. Хослуулж хийвэл бvр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердєє таван минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгvй хvн гэж юу байхав. Єдєр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л ок. I комплекс: Хараа сайжруулах цогц дасгал Нvдийг баруун зvvн тийш хєдєлгєнє. Нvдийг дээш доош нь хєдєлгєнє. Нvдээ нар зєв болон нар буруу эргэлдvvлнэ. Нvдээ хурдан, эрчимтэй анивчина. Зvvн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дара...

Эвтэй байхдаа хүчтэй монгол

Манайхан бид эвтэй байхдаа хүчтэй гэж ирээд ярьдаг шүү дээ. Энэ ч оргүй үг биш манай улсын нутаг дэвсгэр дээр байсан олон омог аймгууд эвлэлдэн нэгдэж байж их хүчирхэг улсыг байгуулж чадсан тухай түүхэнд гарсан байдаг. Сүүлийн үед манай оронд энэ эвтэй байх гэсэн үг их хэрэглэгдэж байна. Дамаа бүр сүүлийн намууд эвлэлдэн нийлэх гэдэг үгийг их хэрэглэдэг болж. Энэ сонгуулийн өмнөх сонгуулиар ардчилсан холбоо эвсэл гэж их хүчтэй гарч ирснээ сонгуулийн дараа бутран унасан. Мөн хичнээн ч эвслийн газар байгуулав бүү мэд. Эвслийн нэрэн доор хоорондоо хагаралдан юу ч хийж чадахгүй байж байгаад сүүлд нь задраад л унах юм. Тэгэхдээ эд нар ер эвслийн засгийн газрыг байгуулахдаа ард түмний тусын тулд нээх их байгуулая гэж бодохгүй байх шиг байна. Тэд эвсэхдээ өөрсдийн санал хүсэл өөрсдийн намын зорилгодоо нийцсэн зөвшилцөлд хүрж байж л эвсдэг шүү дээ . Тэгээд тэр тохирилцоо бүтэхгүй бол эвсэл задран унана. Миний бодолоор монголд ийм л үйл явдлууд их байна. Онцлого нь задарсаны дараа хэн ч буруу...

Бүгд хождог үзүүлбэр

Жонатан Гулебилийн аялал энэ ?-р бүлэг гардаг нэгэн үзүүлбэр хийдэг хүмүүс байдаг. Тэр үзүүлбэрт оролцсон бүх хүн азтан болдог юм. Тийм болохоор тэр үзүүлбэрт хүн бүхэн орно. Энэ үзүүлбэрт орохын тулд 10 төгрөг/тухайн улсын мөнгөн дэвсгэрт/ төлдөг юм. Тэгээд үзүүлбэр удирдаж буй хүн нэг сонгоход тэр хүн 5 төгрөг хождог юм. Энэ үзүүлбэрт 10 хүн орно удирдаж буй хүн 10 хүн сонгоно. Ингээд энэ үзүүлбэрт орсон бүх хүн азтан болно. Энэ үзүүлбэрээс сэтгэл дундуур буцах хүн нэг ч байхгүй хачин юм шүү. Яагаад гэвэл тэд бүгд азтан болсон. Онцог тэд үзүүлбэрт ирэхдээ 10 төгрөгтэй байсан бол үзүүлбэрээс буцахдаа 5 төгрөгтэй болсон. Харин үзүүлбэр хийж байгаа хүмүүс уран ухаан гаргаж 50 төгрөгтэй болсон. Дээрх дээр болсон үйл явдал яаг одоо манай монгол оронд явагдаж байна. Энэ үзүүлбэрт орох хүмүүс 10 биш монголын насанд хүрсэн бүх иргэн. Тэд энэ үзүүлбэрт орохдоо мөнгө биш санал өгдөг. Яг дээрх шиг үзүүлбэрийн дүрмээр үзүүлбэрт орсон бүх хүн азтан болох буюу хувь хүртэнэ. Энэ үзүүлбэрийн ...

Billboard Chart 10 - г орууллаа

T.I. - Whatever You Like whatever you like songs free Mp3 downloads | free Music downloads Rihanna - Disturbia disturbia songs MP3 downloads | music downloads Chris Brown - Forever forever songs free mp3s | free songs Katy Perry - I Kissed A Girl i kissed a girl songs Download free mp3 | Download free music Kardinal Offishall Featuring Akon - Dangerous dangerous songs free Music downloads | free Mp3 downloads M.I.A. - Paper Planes paper planes songs MP3 downloads | music downloads Coldplay - Viva La Vida viva la vida songs Free Music | free Mp3 Ne-Yo - Closer closer songs Free Music | free Mp3 Pink - So What so what songs Download free music | Download free mp3 Rihanna - Take A Bow take a bow songs MP3 downloads | music downloads

CPU гэж юу вэ?

CPU буюу Central Processing Unit үгний товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерийн програмыг ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерийг худалдан авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг. Магадгүй та 2.4Ghz эсвэл 3Ghz байдаг гэх мэт хэлэх байх. CPU ямар харагддаг вэ? Компьютер доторх эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрв та компьютерийн дотроос шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм. CPU яг юу хийдэг вэ? CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрх бүх үй...

NVIDIA CUDA гэж юу вэ?

График шийдлийн зах зээл дээр NVIDIA -корпорац тоймгүй олон буюу 128 ширхэг урсгал процессортой (шэйдер блок/конвейр) шинэ G80 бүлийн график процессор гаргаж буй онцгой үйл явдалтай холбогдуулан CUDA (Compute Unified Device Architecture, архитектура унифицированных расчётов) хэмээх технологи давхар боловсруулсан тухайгаа мэдэгдэв. Уг шинэ технологийг ATI Stream Computing технологийн NVIDIA өрсөлдөгч гэж хэлж болох юм. Өнөөгийн түвшинд GeForce 8800 видео процессорын тооцоолох хүчин чадавхи нь зөвхөн график ажиллагаа гүйцэтгэх тохиолдолд "томдоод" зогсохгүй, баргийн дундаж төв процессорын хувьд график дэд процессорынхоо "хөлд чирэгдэж" мэдэхээр байгаа аж. Ийм болохоор G80-ийн дээрх олон блок дамжлагыг график бус тооцоо хийхэд ашиглах аргыг NVIDIA сэджээ. Гэхдээ энэ нь сүүлийн үед их яригдах болсон "физик" тооцоололт хийх тухай огт биш юм. Тооцоололтыг параллель зэрэг гүйцэтгэх санаанд тулгуурлагдсан CUDA технологи нь зөвхөн шинэ үеийн GeForce 8800 болон ойры...

Арай бага байна даа монголын үрс минь

Уржигдар бага насны хүүхдүүд эрүүлжүүлэхээр орлоо гээд тв-р гараад байсан. Тэгэсэн тэд чинь. 10-13 насны хүүхдүүд байсан юм байна ш дээ. Тэдний өгсөн гэх нэг ярилцага байна. Ярьсан зүйлээс нь харахад нээх архи уугаад байх шалтаг алга байна. Тэр архи зарсан хүн өөрөө хүүхэдгүй юм байх даа арай ч дээ. За энгээд тэдний өгсөн ярилцлага http://news.gogo.mn/r/40870 дээр байсыг тавилаа. Бага насныхан согтуурчээ -Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулъя- 10-13 насны дөрвөн хүү даараад архи уусан гэнэ. Гайхаад ч баршгүй ийм нэгэн явдал нийслэлд уржигдар болов. Тэдний нэг 1300 төгрөгтэй явжээ. Архины мөнгө олохын тулд хоёр нь гуйлаг гуйж, нэг нь "ТҮ мэдээ" сонин заржээ. Ингээд 3500 төгрөгөөр Яармагийн эцэст байрлах "Мөрөн" дэлгүүрээс 21.00 цагийн орчим "Бурхан халдун" нэртэй архи худалдан авч, илүү гарсан мөнгөөрөө тамхи авчээ. Хөвгүүдийн нэг тамхи татаж байгаад Б-гийнхээ гар дээр цогоо унаган улмаар маргалдан хоорондоо гар зөрүүлжээ. Хүүхдүү...