Skip to main content

Posts

Showing posts from July, 2008

Интернетийн хурдаа ихэсгэх арга

Би өөрөө туршиж үзсэн арга шүү.......Өмнөхөөсөө хурдан болдог юм байна лээ.... Broadlan холболттой хэрэглэгч Windows Х -гийн дотоод тохиргоогоор интернэт болон сvлжээний хурдыг ихэсгэх нь: Windows XP¬ vйлдлийн систем сvлжээний bandwidth-ийн 20%-ийг далд нөөцөнд vлдээдэг. Уг нөөцийг ашиглахын тулд: 1. Vйлдлийн системд администратор эрхтэй хэрэглэгчийн нэрээр бус, ердийн "Administrator"-оор log on хийж орно. 2. Start - Run-аас gpedit.msc гэсэн командаар Group Policy Editor-ийг ажиллуулна. 3. "Local computer policy - Computer configuration - Administrative templates - Network - QoS Packet Scheduler" гэж нэвтрээд зvvн цонхонд байгаа Limit reservable bandwidth" тохиргоон дээр хулганын зvvн товчлуураар double click. 4. Setting гэсэн tab-аас "enabled"-ийг сонгож тэмдэглэнэ. 5. "Bandwidth limit %" гэсэн нvдэнд байгаа хувийг 0 болгож өөрчлөөд Apply, OK хийж гарна. 6. Control Panel - Network connections дотроос өөрийн интернэт холболтыг идэвхжvvлээд х...

Хүмүүс хэзээнээс нүдний шил зүүж ирсэн юм бол....

Түүхийн туршид хүн төрөлхтөнд хараа муудах явдал тохиолдож байсан нь эргэлзээгүй. 13-р зуунд нүдний шил бий болохоос өмнө төрөлхийн болон олдмол хараа муутай хүмүүс амьдралаа тэр хэвээр нь өнгөрүүлж, ажил хийдэггүй, бүр гэрээсээ ч гардаггүй байжээ. Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ. Эртний хүмүүс оптикийн талаар мэдлэгтэй, шилний тодорхой хэлбэртэй хэсэг нь юмыг тодруулж өгдгийг мэддэг байсныг тогтоосон байна. Бүр МЭӨ 1000 оны үед томруулагч болгон ашигладаг байсан шилний загварыг Гиритийн малталтаар олжээ. Уг томруулагч шил болон хөгжтөлөө маш их удсан юм. Нүдний шилийг анх хэн хэрэглэсэн нь тодорхойгүй. Мөн хүн төрөлхтний түүхэнд хэн гэдэг хүн энэ гялалзсан нээлтийг хийсэн нь тодорхойгүй байна. Түүнийг 1250-1280-аад оны үед Венецид амьдарч байсан гэж таамаглаж байгаагийн гол шалтгаан нь Дундад зууны үед 13-р зуунд Венец нь шилэн бүтээгдэхүүнээрээ алдартай байсан юм. Анхны нүдний шилнүүд гүдгэр хэлбэртэй байсан бөгөөд ойрын хараа муутай хүмүүст тох...

FC МАХН vs Ардчилал United

Сүүлийн үед манай орны улс төрийн байдал тиймэрхүү байгаа билээ. Тэгээд үүнтэй холбоотой нэгэн хошигнол байсныг орууллаа их гоё юм байна лээ. FC МАХН vs Ардчилал United За ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог цомын төлөөх шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болж байнаа. FC МАХН багийхан өөрсдийн үндсэн өмсгөл болох улаан өнгийн хослолтой гарч ирсэн харин тэдний өрсөлдөгч Ардчилал United цагаан цэнхэр хослолтой тоглоно. Энэ хоёр багийн түүхийн тухайд гэвэл FC МАХН нь цомын далан удаагийн аварга болж байсан гэхдээ тэр үед Монголын лиг ганцхан багтай, тиймээс ямар нэгэн тоглолт бололгүй шууд аваргын цомыг гардуулдаг байсан. Эмээ өвөө зонхилсон энэ клубын фанатууд дээрхи амжилтаараа үнэхээр бахархдаг юмаа. За хоёр багийн ахлагчид болох Ховордорж, Баярдино нар гар бариснаар тоглолт эхэллээ. Талбайн ерөнхий шүүгчээр МАХН –ийн гишүүн, хажуугийн хоёр шүүгчээр МАХН –ийн гишүүн харин туслах шүүгчээр өмнө нь МАХН –ийн гишүүн байсан АН –ийн гишүүн тус тус ажиллана. Аrd Utd –ийн довтолгоо,...

Хулганы тархийг компьютерт загварчиллаа.

Америкийн судлаачид хулганы виртуаль тархийг суперкомпьютерт загварчлан оруулж чадлаа. Эрдэмтэд BlueGene L гэсэн суперкомпьютер дээр хулганы “хагас” тархитай тэнцэхүйц “бүтэц загвартай загвар”-ыг хийлээ. Судлаачид энэхүү загварыг бодит хулганы тархитай ижил үйлдэл, ухаан үзүүлж чадах шинж тэмдгийг олж илрүүлсэн юм. Одоо багийнхан тус загварыг илүү хурдан болгох, яг бодит хулганы тархитай ижил үйлдэл үзүүлж чадах загварыг бий болгохоор ажиллаж байна. Загварыг бүтээхэд тархины эд эсийг дуурайлган хийхэд үнэхээр том асуудал байгаа юм. James Frye, Rajagopal Ananthanarayanan, болон Dharmendra S. Modha судлаачид “бодит агшинд ажиллах чадвартай хулганы загвар” дээр ажиллаж байгаа юм. Хулганы “хагас” тархи найман сая мэдрэлийн эстэй бөгөөд эс бүр нь 8000 синапс (synapse-энэ нь эс дамжих, хүлээн авах хэсэг), холбогч болон эсийн судлуудтай байдаг ажээ. Модел загвар бүхий систем нь “тооцоололт, холбоо харилцаа, санах ойн багтаамж бүхий асар хүчтэй систем” болж чадсан юм. IBM Almaden судалгааны ла...

Энэ жилийн наадам

Энэ манай орны улсын баяр наадам үнэхээр болж өнгөрлөө гэж бодож байна. Би улсын баяр наадмыг зөвхөн морьтон монголчууд нааддаг дэлхийн ганц наадам гэж боддог. Энэ жилийн наадмын бөх болон морь их сайхан болж өнгөрлөө. Миний хувьд бөх дээр аварга Сумъяа-базар түрүүлэх байх гэж дэмжиж байсан ч түрүүлсэнгүй. Тийм боловч манай аймгийн бөх болох Ганхуяг түрүүлсэн их баяртай байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ наадмын бөх ямарч будилаангүй сайхан боллоо гэж миний бодлоор ч гэсэн тийм болсон. Мөн энэ жилийн хурдан морьны уралдаан бас их сайхан болсон. Энэ дундаа азрагны уралдаан эх гоё болсон Наранхүүгийн шарга азарга үнэрхээр биширмээр азарга энэ жилийн наадмаар түүний магнайл тоос хүргэх адгуус үнэндээ байсангүй.

IV үе (1971-одоо) – микропроцессор

Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм. Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм. 1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ. 1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв. Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микроко...