Та єєрийн вэб хуудсандаа юун тvрvvнд нэртэй болсон байх ёстой. Интернэтийн сvлжээнд холбогдсон компьютер бvрт оноон єгсєн хаяг-нэрийг Домайн нэр гэж ойлгож болно. Вэбийн хаяг гэвэл ойлгоход дєхєм юм. pixel.mn, yahoo.com, mol.mn, hotmail.com зэрэг та бидэнтэй vргэлж тааралдаж байдаг эдгээр нэрс бvгд л домайн нэр. Домайн нэр Интернэтэд давтагдаггvй болохоор таны сонирхож буй нэрийг хэн нэг нь танаас тvрvvлээд бvртгvvлчихсэн байвал та тэр нэрээ хэзээ ч авч чадахгvй, тvvнийг зєвхєн хэн тvрvvлж бvртгvvлсэн нь л тvрvvлж авдаг дvрэмтэй, журамтай. Хувь хvн, байгуулага, Засгийн газар бvгд ялгаагvй адил эрхтэй. Улс болгон Интернэтэд єєрийн гэсэн нэртэй байдаг бєгєєд Монгол Улсын хувьд тэр нь .mn юм. Зарим улсын Интернэт дахь нэрийг доор харуулав. Тvvнчлэн тухай вэб ямар чиглэлийнх вэ гэдгийг илэрхийлсэн олон улсын нэрvvд байдаг. Тухайлбал: .ca Канад .uk Их Британи ...