Skip to main content

Posts

Showing posts from April, 2008

Browser(Internet хөтөч) гэж юу вэ?

Browser гэдэг бол биднийг internet-с мэдээлэл авах дүрс үзэх, дуу сонсох гээд ер бидэнд web хуудсыг харах боломж олгодог програм юм. Web browser нь мэдээ үзэхэд хурдан бөгөөд бас хэрэглэхэд хялбар байдаг. Ихэнх browser нь шинэ мэдээ мэдээлэл мэдээлж байдаг. Web browser нь HTML format-тай мэдээллийг дэлгэн харуулна, иймээс web хуудсууд browser дээр өөр харагдах нь байдаг. Зарим алдартай browser-с дурьдвал Internet Explorer , Mozilla Firefox , Safari , Opera , Flock ба AOL Explorer . Одоо эдгээр browser-ууд нэлээд их хэрэглэгддэг билээ. Browser-ын стандартыг World Wide Web-с батлан гаргадаг.

Eclipse-н messenger plugin

Eclipse- н plug-in гэдэг бол түүний дагалдах хэрэгсэл гэж ойлгож болно. Хэрвээ Eclipse -г нэг хүн гэж үзэх юм бол eclipse өөрөө эх үндэс бие нь болж харин plug-in нь түүний бусад эрхтэн нь болж байж хүнийг бүтээнэ гэж бодож байна. За ингээд жишээ болгож нэгэн plug-in болох messenger plug-in – ны тухай яаж суулгах тайдбарлая. 1. Ихлээд plug-in – аа татаж авна. www.cosmologic. net –нд байна лээ 2. .zip өргөтгөлтэй байгаа түүнийг folder болгон задална. (Очоод баруун товчийг дарааад Extract Here) 3. Дараа нь задалсан folder- роо eclipse байгаа Folder дотроо хуулана. 4. Дараа нь eclipsemessenger-н plugins дотор байгаа байгаа net.cosmologic.developerconnect_1.0.0 – г хуулж аваад eclipse- н plugins дотор хуулж өгнө. Eclipse – н plugins руу хуулах 5. За одоо ингээд messenger plugin суужихна.

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

Mouse

Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ. Товч түүх Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дүр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашигладаг арга бүхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. Ажиллах зарчим Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжүүлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл...

ГАЛ

Саяхан манай ах онцгой байдлын албанд ажилт орлоо л доо. Тэгээд анхны дуудлагандаа явж ирээд гал ямар энгийн шалтгаанаар гардаг. Тэгээд гарсан галыг унтраах хичнээн цаг хөрөнгө мөнгө зарсан ажил болохийг гайхаж байна лээ. Тэр галыг унтраах гэж маш олон зоригт аавын хөвгүүд амь зүтгэж байгааг ярилаа. Тэгээд манай орон л болсон юм хойно хангаот их дутуу ер нь их аюултай нөхцөлт ажилдаг юм байна. Ер нь галыг гарсан хойно унтраах гэж хөрөнгө мөнгө хүний амь нас гарлагдах хэрэг байхгүй. Тэгэхээр бид амралт зугаалгаар явахдаа гал нурмаа сайн унтрааж хүүхэдүүдийг галаар тоглуулахгүй байх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд бас гал гарах хамгтйн их шалтгаан болсон тамхи татдаг хүмүүс татсан тамхиа унтрааж хаяхгүй бол тэрнээс бас их гал гардаг юм байна.

IP хаягын тухай

Одоо үед IP хаяглалт төвөгтэй болсон тэр дундаа IPv4-н хаягийн нөөц дуусах шатандаа ороод байгаа билээ. IP хаяг гэдэг 32 битийн урттай (IPv4-н хувьд) дундаа цэгээр тусгаарлагдсан 4 ширхэг 10-тын тооноос тогтдог. IP хаяг нь A,B,C,D,E гэсэн ангилалтай байх бөгөөд тус бүр ялгаатай хэмжээний сүлжээ болон хостыг ( сүлжээнд холбогдсон төхөөрөмж ) үүсгэж хаяглах боломжтой. “А” ангилалын сүлжээ нь 0.0.0.0 – 127.255.255.255 хүртэл 128 сүлжээ бүхий нийтдээ 16 сая хостыг хаяглах боломжтой. “B” ангилалын сүлжээ нь 128.0.0.0 – 191.255.255.255 хүртэл 16382 сүлжээнд нийтдээ 65543 хостын хаяглаж болно. “С” ангилалын сүлжээ нь 192.0.0.0 – 223.255.255.255 хүртэл нэг бүр нь 256 хост бүхий хоёр сая гаран сүлжээг үүсгэх боломжтой. “D” ангилалын сүлжээ нь 224.0.0.0 – 239.255.255.255 хүртэл нэгэн зэрэг 250 сая multicast группуудыг үүсгэх боломжтой. Эдгээр нь гадаад сүлжээний хаягууд бөгөөд эдгээр ангилал бүр нь дотоод сүлжээнд зориулсан хаягчлалтай байдаг. Үүнийг дэд сүлжээ гэх нь ч бий. А : ангилалын хувь...

Санах ой гэж юу вэ?

Шуурхай санах ой буюу RAM (Random Access Memory) санах ой нь чөлөөт хандалттай санах ой юм. RAM санах ойг тодорхойлогч үндсэн үзүүлэлт нь орчин үеийн процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт болох хурдтай ажиллагаа юм. Ажиллах зарчмын хувьд RAM санах ойг динамик ба статик гэж хоёр ангилж болно. Мэдээллийн анхан шатны эгэл нэгж нь бит болдог гэвэл шуурхай санах ойг тус бүр нь мэдээллийн нэг бит хадгалах чадвартай олон үүрний цомог цуглуулга мэтээр авч үзэж болно. Динамик болон статик санах ойн ялгаа нь битүүдийг хадгалах эгэл үүрнүүдийн бүтцийн онцлогоос хамаардаг. Статик санах ойн хувьд үүрнүүд нь триггер хэмээх хоёр тогтвортой төлөв бүхий транзисторт схемээс бүрддэг. Бит бичигдсэнээр ийм үүр нь уг хоёр төлөвийн аль нэгэнд орших ба тэжээлээр хангагдаж буй тохиолдолд бичигдсэн битээ ямар ч хугацаагаар хадгалах чадвартай. Ингэж байнгын өөрчлөгддөггүй нөхцөлд байдгаас нь уламжлан энэхүү санах ойг статик санах ой гэж нэрлэдэг байна. Статик санах ой нь хурд сайтайгаараа давуутай ч ца...

Сканнер

Фото зураг, сонин сэтгvvлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг. Өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжvvлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бvрийг 1 ба 0 -ээр дvvргэдэг байна. Өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрvvдээр хайрцаг бvрийг 24 хvртэлх бит -ээр дvvргэдэг. Энэхvv битvvдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг. Сканнер нь hand-held буюу гартаа барьж явж болохуйц авсаархан, хавтгай зэрэг хэлбэрvvдтэй байхаас гадна текст, зургыг хар цагаанаар эсвэл өнгөтөөр хуулбарладгаараа ялгаатай. Оптик сканнер нь текстийг зураг хэлбэрээр Bit map дvрс болгодог тул эргээд текст...

Төрийн дуулалын түүх

Чингисийн Төрийн Дуулал Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу Монголчууд найр хуримыг тодорхой цагт тогтсон дуугаар эхэлж, төгсгөдөг уламжлалыг олон зууны турш сахиж иржээ. Энэ нь тухайн найр, хуримыг улам ч эмх цэгц, зохион байгуулалттай болгож өгдөг байна. Тэгэхдээ найр хуримын ёслолын үндсэн хэсэгт 12 юм уу 32 айзам уртын дуу дуулдаг. Энэ ч үүднээс найр, хуримын эхэн төгсгөлд дуулах тусгай дуу бий болж, найр эхлэх дууг хууртай найранд “Хуурын маглай”, хуургүй найранд “Найрын магнай” гэж нэрлэх ба найр өндөрлөхөд дуулах дууг “Найр жаргаах дуу” гэдэг байжээ. Найрын магнай болон Жаргаах дуу нь нутаг нутагт өөр байх ч “Төрийн төвч”, “Эрхэм төр”, “Хуурын магнай”, “Эртний сайхан”, “Түмэн Эх” зэрэг дуунуудаар найр эхлэх нь түгээмэл байсан байна. Гэхдээ ”Түмэн Эх” дууг жирийн найранд бус наадам эхлэх буюу наадмын найранд дуулдгаараа онцлогтой. Эдгээрийн дотроос “Эртний сайхан” дуу нь хамгийн эртний гаралтай бөгөөд “Чингисийн төрийн дуулал” буюу “Сүлд дуу” х...