Skip to main content

Posts

Showing posts from October, 2008

Өвөл ирлээ

Ойрд гадгаа ялгүй хүйтэрч хүн болгон өвөл болж байгааг анхааруулж байна.  Өнөө өглөө гарч ирэхэд цас бага зэрэг бутарч байсан. Гадуур хүмүүс өвлийн хувцсаа бэлтгээд явж байгаа харна. Өвөл миний монгол хүн болж төрсний бахархал шүү. Зарим орныхон дан халуунд цас гэдгийг мэдэхгүй зарим дан хүйтэнд нар шарахыг мэдэхгүй байдаг харин би бол 2-ууланг мэднэ энэ бол сайхан. Хуучин арван жилд байхад өвөл цас орохоор ангийхнаасаа түрүүлж гараад баахан цас бэлдэнэ. Гарч ирсэн охидыг цасаар шидээд сайхан ч байж дээ. Энэ намар өвөл хоёрын дунд нимгэн хувцас өмсөхөөр хөлдчих гээд зузаан хувцас өмсөхөөр халууцаад хэцүү гэж хурдан өвөл болоосой хаха

ан хийх сайхан

Саяхан би хөдөө явахдаа ахтайгаа анд явлаа. Бид хоёр хонио хараад бас хярс алахаар сундалж аваад гараад явлаа. Тэгээд явж байтал нэг хярс харагдлаа. Хоёулаа хараад л ардаас нь атгачихлаа гүйцэтгийн даваан дээр нөгөөдөх чинь хяр өөд гараад явчихлаа тэгээд алдчихлаа. Энэ мэтчилэн явсаар байгаад орой юу ч л ирлээ. Ангаас явж ирээд иймэрхүү ан их байгаасаа гэж бодлоо. Ингээд явж байхад тэр хавиар өлийн цагаан огтоно үнэн их юм байна. Өлийн цагаан бол бэлчээр юу ч иддэг амьтан байна. Манай буурай ээжийн тэрүүгээр намар их сайхан байна гэж байсан намайг очиход огтоно нүүж ирээд юу ч болгочихож. Огтоноо дагаал үнэг хярс явдаг юм байна. Огтоно барьж идэх гэж гэтэл үнэг хярсны арьс өндөр үнтэй үүнээс болоод үнэг хярсыг их алдаг юм байна. Үнэг хярс хорогдоод огтоно ихсээд байхаар бэлчээр байхгүй болдог юм байна. Би бодож байхад хэрвээ болдог бол огтоны арьсыг авдаг байсан бол олон хүмүүс баяжич бас бэлчээр талхлах аюулгүй болмоор юм байна лээ. хэхэ

Монголд хүчтэй эрх мэдэл

Би саяхан өөрийн аймагтай очоод ирлээ. Аймагтай явж байхдаа нэг сонин зүйл олж харлаа. 2004 оны улсын их хурлын нэг намын мөрийн хөтөлбөрдөө хэдэн мянган айлын орон сууц барина гэсэн. Энэний үр дүнд манай аймагт 2,3 орон сууцны барилга баригдсан байна. Манай аймгийн хамгийн байршил сайтай газруудын нэг бол захын хойд талын хэсэг газар тэрийг манай аймагт очсон хүмүүс мэдэх байх. Тэнд уг тэр олон айлын орон сууц барина гэж 2 жилийн өмнө хашаагаар хүрээлж барилгийн ажил эхлэх гэж байсан юм. Гэтэл сая аймаг орсон чинь тэнд шатахуун түгээх станц баригдаж байна. 4 жил нь дуусахаар мөрийн хөтөлбөр нь хамаагүй болдог юм байхдаа. Олон арван айл орох орон сууцны барилгын газар нэг хүний мөнгө олох хэрэгсэл баригдаж байна. Энэ эрх мэдэл манай оронд ард түмнээсээ хүчтэй байгааг харуулж байна. Тэгээд айл хүн амьтанд ойрхон үйлчилгээний газрын хажууд ШТС барьж болдог юм уу. Тэсэрч тэлбэрвэл яана. Мэдэхгүй юм даа хууль дүрмийг нь

Далай ламын сургааль

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана . 2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд . 3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд . 4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана . 5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ . 6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай . 7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай . 8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд . 9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана . 10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно . 11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн . 12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм . 13. Газар дэлхийтэй эелдэг харьц . 14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч . 15. Хамгийн сайн харилцаа гэдэг ...

Хайрын мөртүүд...

Хурдан яв даа би нулимсаа тэвчье Эргэж битгий хар би уйлж байна Хүссэн хайр бүтээгүйд ч юм уу Ингээд чамайг алдаж байгаадаа ч юм уу даа Чамайг гээд шивнээд байна яахуу? Чинийх л гээд зөрөөд байна яахуу? Чамтай л хамт гээд учирлаад байгаа Гөжүүд энэ зүрхээ яахуу? Зүрхний хаалгыг тогшсон чамдаа Зүүдний минь гол дүрийг бүтээсэн чамдаа Зүйрлэшгүй аз жаргалыг бэлэглэсэн чамдаа Зөвхөн хайртай гэдгээ шивнэе! Нүднээс чинь би гуниг мэдэрч байна Уруулаас чинь би нулимс амталж байна Надаас холдож байгааг чинь мэднээ Уучлал хэрэггүй чи минь яв даа... Дасаж дурласан сэтгэл Дандаа мөнх байдаг гэжүү Далдхан чамайг хардаг Миний сэтгэл үүрд гэжүү... Үргэлж дулаан явдаг гарт чинь би хайртай Үргэлж намайгаа хамгаалах сэтгэлд чинь би хайртай Өөр хэнийг ч биш намайг хайрлах Чамдаа би хайртай! Хүлээх хэцүүг би ойлгоноо, битгий хүлээ Хүсэл хясдагийг би мэднэ, чи ч бас Хүнээс хайр гуйхад зориг хэрэгтэй, чи зоригтой Харин хариултанд нь тэвчээр хэрэгтэй, намайг уучлаарай!

Гарын үсэг

7 сарын 1-ний үймээнээр хэрэгтэн болж аавын хаалга татахаар болсон иргэдийн ар гэрийхэн өршөөл эрж ард иргэдээ гарын үсэг авч эхэлсэн байна. Би өнөөдөөр энийг мэдээд очиж зурлаа. Ингэж зураад сулалдаг бол зүгээр л байна. Манай шүүх цагдаа 5 хүний амь үрэгдсэн хэргийг илрүүлээгүй байж үймэн гаргасан нэрээр хэдэн хүний аавынх руу явуулж байна. Хувьсгалд намын байр 5 хүний амьнаас илүү үнэтэй байгаа юм байхдаа сонин санагдчихлаа.

Аймар гүрийж байна даа.

Саяхан манай улсад орон нутгийн сонгууль боллоо. Яахав нөгөө сонгуулиар болдог бүх юм л болсон гэж ярицгааж. Болдог юм гэж хүмүүст мөнгө болон эд метириал тараах, санал тоолох явцад тог таслах, саналын хуудас нэмэх гэх олон олон луйвар гэж нэрлэгдэх зүйлс болсон гэнэ. Энэ мэт зүйл сонгуулиар болох л ёстой юм шиг бодож байх юм. Яахав намууд маань хөдөөний сонгогчидынхаа саналыг дээр дурьдсан шиг болдог юм аа хийж байгаад авч чаджээ. Харин байдал хотот өөр байна. Ард түмэн төрдөө итгэхээ байж хамгийн сайн санал өгдөг манай монголчууд энэ удаа саналаа нээх өгсөнгүй. Санал хүрсэнгүй ахин сонгууль болохоор болж байна. Энэ ч бас нөгөө болдог юм тай холбоотой. Тэгээд ямар өгсөн хүн гарч ирдэг биш өгөх сонирхол тэр бүр хүнд байхгүй байгаа бололтой. Урьдны буюу улсын их хурлын сонгуулиар хүмүүс ардчилсан намд өгсөн гэж өөр хоорондоо ярьж байсан. Гэвч сонгуулийн үр эсрэгээр гарсан. Харин энэ удаагийн сонгуулийн дараа хүмүүс өгч яах юм тэртээ тэргүй луйвардуулчдаг юм чинь гэж ярж байна. Өгөөгүй с...