Skip to main content

Posts

Showing posts from August, 2008

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...

Ээждээ би согтуу очихгvй

Ээждээ би согтуу очихгvй Ижий тэнгэрт нар мандахаа больчихно Намайг гэх цацлын сvv ээдэж Наснаасаа урьтаж ижий минь ?т?лчихн? Ээж дээ би согтуу очихгvй Ижий минь бvvвэйн дуугаа мартана Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л Ижий минь vсэнд намрын хяруу буучихна. Ээж дээ би согтуу очихгvй Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод Ижий минь надаасаа алсад явчихна. Ээж дээ би согтуу очихгvй. Эх сурвалж: энд

Монгол башё

Энэ жилийн 8-р сар бол Монголын хувьд бол жинхэнэ спортоор амьсгалсан сар байлаа. Зуны 29-р Олимпид манай орон маш амжилттай оролцож медаль бүрээс хоёр хоёр ширхэгийг авсан билээ.(Германы нэрийн өмнөөс орсон Мөнхбаяр хүрэл, Оросын багт орсон харвааны тамирчин хүрэл) Энэ үйл явдал дуусаагүй байдал арлын япон орноос манай сумочдоор ахлуулсан сумочид ирж Монголд Монгол башё болж байгаа билээ. Энэ башёд ирсэн сумочид их сайхан барилдаж байна. Энэ удаагийн тойргийн барилдаанд ирсэн манай орны бөхчүүд нутгийнхаа дэвжээн их сайхан барилдаж байна. Мөн япон бөхчүүд ч гэсэн их сайхан барилдаж байна. Манай орны хөгжөөн дэмжигчил гадаад монгол гэлтгүй бүгдийг нь сайхан дэмжиж байна дээ. Бас барилдааны эхэнд болсон үзүүлэх барилдаан дээр манай бөхчүүд болох Хүчит-Баатар, Мөнх-Оргил, Цэвэг-Ням нар хүүхдүүдтэй барилдсан нь их гоё харагдаж байна. Тийм том биетэй аварга үлэмж биетэй байж хичнээн эелдэг гэдэг нь харагдсан. За ингээд өчигдөр болсон тойргын барилаан дээр Монгол бөхчүүд үзэгчдийнхээ урамыг...

Nodepad++

Энэ хүү про нь ашиглахад маш энгийн хаялбар юм. Энэ плограм код бичиж байхад бичиглэлийн алдаа гаргахаас сэргийлдэг. Энэ дээр их төрлийн код бичиж болмоор юм байна лээ. Жишээ нь: .java, .html, .css, .xml, гэх мэт өргөтгөлтэй кодуудыг бичиж болмоор юм байна лээ. Ажлуухахад ч их амархан. Доор хэрхэн ажлуулах талаар багахан тайлбар хийлээ. Эхлээд програмаа ажлуулна. Шинэ хуудас нээгдсэний дараа бичих гэж байгаа кодныхоо өргөтгөлийг өгөөд хадгалчих. Доор зургаар харуулалаа. Хэрвээ бичиж явах явцад монголоор бичих шаардлага гарвал дараах тохиргоог хийнэ. Хэрэглэж үзээд таалагдвал хэрэглээрэй.

Ялалт

Өчигдөр бол манай монголын сайхан өдрүүдийн нэг болсон. Учир өчигдөр манай орны боксчид олимпын тэмцээний аваргын төлөө маш амжилттай тоглосон. Өчигдөр манай тамирчид тоглож байхад миний сэтгэл өөрийн эрхгүй догдолж байна лээ. Эхлээд Сэр-Дамба маань бэртэлээс бол ялагдахал бараг нүднээс нулимс гарч байна. Би бол Сэр-Дамба-н авсан медалыг алт л гэж бодож байна. Бас манай тамирчин бэртлээс болж ялагдаж байхад муу хятадын тамирчин баярлаж байгааг хараад хичнээн уур хүрвээ. За энэ ч яахав. Харин манай тамирчин Бадар-Ууган харин үнэхээр илт давуу тоглож ялсан. Бадар-Ууган ялаад Монгол улсын төрийн дуулал эгшиглэж байхад нээрэн үнэхээр үнэхээр сайхан байсан. Энэ жил манай тамирчид олимпид үнэхээр сайн оролцлоо. Тамирчидын маань олимпид амжилтай оролцсон манай ард түмний эв найрамдалыг улам ч батжуулч өгсөн. Мөн бараг Монголын бүх Хүн өөрийгөө Монгол хүн болж төрсөнд бахархаж байгаа байх. Би лав бахархаж байна. Өчигдөр гараад явахад хүмүүс нэгэндээ баяр хүргэж гар барьцгаан байсан. Би ч гэсэ...

Намар цаг хөдөө нутаг

Намар болохоор хичээл сургууль ажил эхэлнэ зарим нэг хүүхэд болон хүмүүс дургүй байдаг гэж бодож байна. Харин миний хувьд намар гоё санагддаг. Би ер дандаа намарын эхэн сар болон зуныг дандаа л хөдөө эмээгийндээ өнгөрөөдөг. Харин эн жил явж чадсангүй. Намар юугаараа гоё бэ гэвэл. Би өглөө эмээгээрээ дуудуулж байж Арайхииж нэг босчихоод дөнгөж иссэн айрагныхаа хучлагийг нь аваад ах болон дүүтэйгээ тэр айрагнаас ууж аваад Гурвуулаа морьдоо эмээллэж аваад гараад шиджихнэ дээ. Тэгээд адуу хэрвээ урагшаа явсан бол Давхар толгой дээрээ гарна. Хариан хойшоо явсан бол шууд л батгана овоон дээрээ гарна. Тэндээс манай ах ч ойр хавьд байгаа адуу малыг дурандана. Харин би дурангаар сайн харж чаддагүй юм. Харин дүү бол бас ч муугүй дурандана. Тэндээс малынхаа барааг харчихаад гурван тийшээ салаад давхина. Гурвуулаа адуугаа бөөгнүүлээд гол дээрээ адуугаа хураана. Тэгээд гүүгээ уяна. Гүүгээ уячихаад унаагаа эвлэнэ. Энэ бол манай хэдийн дуртай ажлуудын нэг дээ. Яагаад гэвэл бүгд л нэг нэг уураг буйгуу...

Додоод сүлжээний messenger

Манай оронд тэр болгон бүх албан газар enternet байдаггүй шүү. Харин ийм зарим нэг хүнд ажил дээрээ хоорондоо messenger-дэх шаардлага гардаг гэж бодож байна. Тийм хэрэг гардаг бол үүнийг татаат аваараай ок. Хэрэглэхэд их амархан холбогдох компьютууд дээрээ суулгаад л болж байна лээ.

Эрх чөлөөний 5 хоног

Би саяхан Либертари сангаас зохион байгууласан зуны сургалтанд 5 хоногийн хугацаатай яваад ирлээ. Тэнд нээрэн үнэхээр гоё байж чадсан яагаад гэвэл ихэнх нт нэгэн үзэл санааны дор нэгтсэн залуучууддтай хамт байсан юм. Би тэнд аль нэгэн нам болон төрийн байгуулгийг муулсан тухай сонсоогүй. Харин хүмүүс өнөөгийн нийгэмийн байдалд өөрийн зүгээс тайлбарлаж бусадтай ярилцаж байсан. Бас үүнээс гадна өөрийн үеийн залуучуудад сайхан тоглож наадаж цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөсөн. Би нээрээ тэнд сурсан нэгэн гоё тоглоом бол map-дах гэсэн тэр тоглоом надад үнэхээр таалагдсан. Бас монголын бас нэгэн байгалийн гайхамшиг болох ДУГАН ХАД-г харсан. Мөн тэр хадны эргэн тойрны байгал үнэхээр гоё юм байна лээ. Би бас их олон найзтай болсон. Бүгдэнтэй нь дотно сайн танилцаагүй ч гэсэн тааралдвал мэндийн үгтэй байхаар танилцсан гэж бодож байна. Энэ сургалт миний бодож байснаас илүү надад таалагдсан. Тийм учраас дараа жилийн зун ахиж зохиогдвол би чадвал явна.

YOUTUBE-s сайн чанарын видео үзэх арга

Видео фэнүүд өөрсдийн өндөр чанар бүхий видеонуудыг WMV, AVI, MOV ба MPG зэрэг өргөтгөлтэйгээр YouTube рүү хуулдаг. Гэвч YouTube нь бүх төрлийн интернэт хурдтай хүмүүст тохируулан өндөр чанартай видеог нь 320 x 240 пикселтэй болгож чанарыг нь бууруулаад Flash 7 гоор 250kbps рүү хөрвүүлж компрес хийж шахдаг. Энэ нь өндөр хурдны интернэттэй хэрэглэгчидэд чанаргүй видео үзэх таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс саяханаас YouTube өөрсдийн интернэтийн хурд сайтай хэрэглэгчиддээ зориулан арай өндөр чанар бүхий видео үзэх боломжыг нь нээж өгсөн байна. Хэрэв таны интернэт хурд хангалттай сайн гэж үзэж байвал та өөрийн үзэх гэж буй видеоныхоо линкний ард &fmt=6 гэж тавьж өгөөрэй. Жишээ нь та: http://youtube.com/watch?v=CQzUsTFqtW0 хаягтай видео үзэж байлаа гэж бодъё. Тэгвэл үүний арай чанартай хувилбарыг үзэхийн тулд та http://youtube.com/watch?v=CQzUsTFqtW0&fmt=6 гэж бичих хэрэгтэй болохнээ. Ингэснээр та 448 x336 нарийвчлалтайгаар үзэх юм. Хэрэв та линкнийхээ ард &fmt=18 гэж нэмж өг...

Интернэтийн Тvvх

Одоогоос 32 жилийн ємнє (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэрэгийн судалгаа шинжилгээ хийж байсан цєєн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмэж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 1983 онд уг сvлжээг хоёр салгасан бєгєєд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нєгєєдєхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ. 1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй єрсєлдєж байсан том сvлжээ ажээ. 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 198...

Скрипт, Драйверууд ба Фонт татах шилдэг үнэгүй сайтууд

Скрипт, скрипт бас дахин скриптүүд CGI, Perl ба JavaScript кодтой хийгдсэн бэлэн скрипт хэрэгтэй байна уу? Эдгээр сайтуудаас та хүссэнээ олон копи, пэйст хийж чадна гэдэгт итгэлтэй байна. http://www.scriptsearch.com/ http://javascript.internet.com/ http://www.activeserverpages.com/ http://www.webreference.com/ http://www.scriptarchive.com/ Үнэгүй драйверийн сайт Ихэнх хүмүүс драйвераа хаанаас татах вэ хэмээн надаас асуудаг л даа. Гэхдээ хамгийн сайн сайт гэгдэх www.drivershq.com нь сарын $29.95 ийн төлбөр нэхдэг. Тиймээс зарим нэгэн бусад сонголтуудыг танилцуулъя: http://www.winguides.com/drivers/ http://www.driverguide.com http://www.driversearch.com http://drivermagic.co.nz/welcome.asp Фонтны баялаг сан Нэг дор ойролцоогоор хамгийн шилдэг бөгөөд төлбөртэй 3700 гаруй фонтуудыг үнэгүйгээр байршуулж чадсан нь гайхалтай. http://www.dafont.com/en/ Фонтны цуглуулга Энд маш олон Windows ийн үнэгүй фонтууд байдаг хэдий ч тэр болгоныг нь татаж авч болдоггүй. Тиймээс би өөрийн тэмдэглэж авсан ...

TaskManager идэвхжүүлэх

TaskManager идэвхгүй болох асуудал маш их гардаг. Энэ болгонд яадаг вэ? Голцуу форматлана даа гэж хариу сонсогдож байсан Гэтэл форматлахгүйгээр засаж болж л байна шдээ. Доорх зүйлийг ашиглаад TaskManager идэвхжүүлээрэй. 2 ондоо газар орууллаа. Аль тодыг нь үзээрэй. Хийх дараалал нь: Start -> Run нээгдэх цонхонд gpedit.mcs гэж бичээд OK дарна. Нээгдэх цонхны зүүн самбараас User Configuration -> Administative Templates -> System -> Ctrl+Alt+Del Options дээр дарна. Баруун самбарт байгаа Remove taskmanager дээр дарж нээгдэх цонхноос Disabled -ыг идэхжүүлээд ОК дарна. Мэдээлэлийг http://computer.blog.banjig.net -с авсан

Компьютер хэлд орлоо

Компьютер ярьдаг болох нь. Тэгэхдээ монгол хэлээр, эрэгтэй хүний цээл хоолойгоор урдаас чинь яриад эхэлбэл яах вэ. Энэ мөрөөдөл биш. ШУТИС-ийн хэсэг эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд компьютерийг монгол хэлээр ярьдаг систем зохиожээ. ШУТИС-ийн Холбоо мэдээллийн техникийн сургуулийн багш Б.Сүхбат “Монгол хэлний ярианы дифон синтезийн системийн судалгаа ба боловсруулалт” сэдвээр ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Дамдинсүрэнгийн удирдлага дор докторын зэрэг хамгаалсан байна. “Ярианы синтез гэдэг нь хүний яриаг зохиомол, хиймлээр үүсгэх үйл явц аж. Сүүлийн үед компьютерийн тооцоолох хүчин чадал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгтгэх зарчимд суурилсан синтезийн арга эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ нь нэгж сонгох синтез, дифон синтез, тусгайлан сонгож авсан үгийн сан бүхий синтез гэсэн гурван үндсэн чиг хандлагад тулгуурлан хөгждөг аж. Эдгээрээс бид дифон синтезийн аргыг сонгон монгол хэлээр ярьдаг компьютерын программ зохиосон” гэж Б.Батсүх багш ярилаа. Энэ системийг ашиглан ком...