Skip to main content

Posts

Showing posts from June, 2008

Safari

Opera, Mozilla Firefox 2-с гадна хүмүүсийн нэлээд түгээмэл хэрэглэдэг Browser бол Safari. Мэдэхгүй хүн байвал аваад хэрэглээд үзээрэй Ер нь их дажгүй шүү ТАТАХ

DesktopX

Энэ хүү програмыг татаж аваад install-г нь суулгаад тэгээд өөрд таалагдсан зүйлсэсс дэлгэцэндээ нэмэлтээр гаргаж болно. Энэ эх гоё юм байна лээ татаж аваад үзээрээ. Тайлбар: Эхлээд start -> all programs -> Stardock -> Object Desktop -> DesktopX -г сонгоход DesktopX гэсэн цонх гарч ирнэ. Эндээс Load Widgets -г сонгоход DesktopX гэсэн ахин нэг цүнх гарч ирнэ. Энэ цонхноос Load Widgets.. сонгоод гарч ирсэн нэмэлтүүдээс сонгоод болно. ТАТАХ: DesktopX

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Клип

Энэ бол АНУ-н сонгуульд өрсөлдөж буй Obama-н клип шүү. Харин иргэний зоригийн клип биш шүү энэ 2 клипний аль нь гоё болсон байна хараарай

SEO гэж юу вэ?

SEO гэдэг нь хайлтын системээс орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сайтын дотоод ба гадаад хүчин зүйлсүүдийг сайжруулах үйл явцыг хэлдэг. Хайлтын системүүд нь өөрийн гэсэн алгоритмээр ажилладаг бөгөөд түүнд нь тохируулан вэб сайтаа сайжруулах нь тун чухал үйл явц бөгөөд ингэхийн тулд маш олон нарийн элементүүдийг мэддэг байх шаардлагатай болдог. Миний компани, байгууллагын вэбсайтад яагаад SEO хэрэгтэй вэ? Вэбсайтын ихэнх урсгалууд нь хэд хэдэн үндсэн хайлтын систем болох Yahoo!, MSN, Google & AskJeeves зэргээс орж ирдэг. Хэрэв таны сайт энэхүү хайлтын системүүдийн үр дүнд гарч ирэхгүй бол таны сайтанд байгаа мэдээллийг олж авахыг хүссэн хэрэглэгч тань өөрийн зорилгоо биелүүлж чадахгүйгээр барахгүй та өөрийнхөө сайтанд хэрэглэгчдийг татах хамгийн том сувгаа хаалттай барьж байгаатай ялгаагүй юм. Таны сайт мэдээлэл хүргэдэг, үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн танилцуулдаг гэх мэтийн ямар ч зориулалттай байсан хайлтын системд нөхөрсөг байдлаар та вэбээ хийх нь тун чухал бөгөө...

Нано гэж юу вэ?

Нейл Армстронг Саран дээр хєл тавих vедээ vvнийгээ "хvний жижигхэн алхам, хvн тєрєлхтний бол асар том алхам" хэмээн нэрлэсэн билээ. Харин нано технологиуд нь хvн тєрєлхтний хувьд єєр нэгэн асар том алхам бєгєєд "алхам" нь энэ тохиолдолд маш жижиг, нарны аймагтай Нейл Армстронгийг харьцуулсан шиг жижиг юм. Нано гэдэг vг нь миллиардын нэг гэсэн утгатай. Нэг нанометр /товчоор 1 нм/ нь 1/ 1 000 000 000 метртэй тэнцvv. Хvний vсний єргєн нь ойролцоогоор 50 000 нано метр байдаг бол бактерийн эс нь нэлээд хэдэн зуун нанометрээр хэмжигдэнэ. Арилжааны микро чипэн дээр суулгасан хамгийн бага элементvvд 2002 оны 2-р сард 130 нанометр хэмжээтэй байсан юм. Жирийн нvдээр харж болох хамгийн жижиг элементvvд 10 000 нанометрийн хэмжээтэй байдаг. Нэг нано метр нь устєрєгчийн дєнгєж арван атомыг эгнvvлсэнтэй л тэнцvу юм. Vнэхээр туйлын, туйлын жижиг шvv. Жирийн vгээр хэлбэл нано шинжлэх ухаан гэдэг нь нэг хэмжээ нь дор хаяж, 1-100 нанометртэй тэнцvv молекулууд болон бvтцvvдийн vндсэн з...

Модем гэж юу вэ?

Модем нь Modulator Demodulator гэсэн үгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх үүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хүлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ. Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сүүлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон. Модемын боломжууд voice modem Fax modem Error correction Data compression Flow control UART data buffering Модемыг дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бүгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бүх үйлдлийг хийх боломж...

ADSL гэж юу вэ?

ADSL нь Asymetrical Digital Subscriber Line гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал Хэрэглэгчийн Тэгш бус хэмт Тоон Шугам гэж болох юм. Тэгш хэмт бус гэж нэрлэгдэж байгаагийн учир нь энэ технологийн интернэтээс татах хурд болох илгээх хурд нь харилцан адилгүй байдагт оршино. ADSL технологийн зарим давуу талаас дурьдвал: Телефон утасны шугамаар интернэт болон энгийн яриаг зэрэг дамжуулах учраас интернэтэд холбогдсон үед ярих эс вэ л факс явуулж, хүлээн авахад чөлөөтэй байдгаараа телефон шугамд суурилсан бусад интернэт үйлчилгээнээс ялгаатай. Энгийн дайл-ап холболттой харьцуулахад хурд өндөр Шинээр шугам тусгайлан татах ямар ч шаардлагагүй, учир нь телефон шугамыг ашигладаг Зарим нэг дутагдалтай талыг нь дурьдвал: Энэ холболтын чанар нь телефон шугамын уртаас ихээхэн хамааралтай, та АТС-тай ойр байх тусам сайн ажиллана. Өгөгдлийг татах хурд өндөр боловч илгээх хурд нь бага байдаг. Үйлчилгээг дурын утсанд холбох боломжгүй байдаг нь хамгийн том дутагдалтай тал юм. МЦХ ХК-ийн суурин утасны...