Skip to main content

Posts

Showing posts from May, 2008

Домэйн нэр

Та єєрийн вэб хуудсандаа юун тvрvvнд нэртэй болсон байх ёстой. Интернэтийн сvлжээнд холбогдсон компьютер бvрт оноон єгсєн хаяг-нэрийг Домайн нэр гэж ойлгож болно. Вэбийн хаяг гэвэл ойлгоход дєхєм юм. pixel.mn, yahoo.com, mol.mn, hotmail.com зэрэг та бидэнтэй vргэлж тааралдаж байдаг эдгээр нэрс бvгд л домайн нэр. Домайн нэр Интернэтэд давтагдаггvй болохоор таны сонирхож буй нэрийг хэн нэг нь танаас тvрvvлээд бvртгvvлчихсэн байвал та тэр нэрээ хэзээ ч авч чадахгvй, тvvнийг зєвхєн хэн тvрvvлж бvртгvvлсэн нь л тvрvvлж авдаг дvрэмтэй, журамтай. Хувь хvн, байгуулага, Засгийн газар бvгд ялгаагvй адил эрхтэй. Улс болгон Интернэтэд єєрийн гэсэн нэртэй байдаг бєгєєд Монгол Улсын хувьд тэр нь .mn юм. Зарим улсын Интернэт дахь нэрийг доор харуулав. Тvvнчлэн тухай вэб ямар чиглэлийнх вэ гэдгийг илэрхийлсэн олон улсын нэрvvд байдаг. Тухайлбал: .ca Канад .uk Их Британи ...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Хиймэл дагуул гэж юу вэ?

Yндсэндээ бол гаригийг тойрч тойрог зам (орбит) -аар эргэлдэх бvх л зvйлсийг дагуул гэж нэрлэнэ. Манай дэлхийд байгалаас заяасан анхны дагуул бол Сар юм. Харин хvний гараар бvтээгдсэн илvv олон "Хиймэл" дагуулууд єнєєдрийг хvртэл мэндэлсэн бєгєєд, 1957 оны 10 сард Оросууд анх "Спутник"-г хєєргєсєнєєс хойш, 1997 оны 5 сар хvртлэх хугацаанд 4800 гаруй хиймэл дагуулыг хєєргєж, 2300 нь сансарт vvрэгээ гvйцэтгэсээр байна. Эдгээр одоогоор ажилаж байгаа хиймэл дагуулуудын ойролцоогоор 1300 нь Оросынх, 700 гаруй нь Америкийн хиймэл дагуулууд байна Хиймэл дагуулын тєрєлvvд Хиймэл дагуул болгон тодорхой зорилготой, гvйцэтгэх vvрэг бvхий байх бєгєєд, эдгээрийг дараах байдлаар ангилж болно: Холбооны хиймэл дагуул. Анхны хєєргєсєн хиймэл дагуулууд ихэнх нь ямар нэгэн холбооны тєхєєрємжийг агуулж байжээ. 1962 онд Америкын Сансрын Нислэгийг Удирдах Тєв (NASA), AT&T компанийн Telstar 1 хиймэл дагуулыг хєєргєсєн нь телефон болон телевизын нэвтрvvлэг да...

Хатуу Дискний Yндэс

Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дєнгєж хэдхэн мегабайтыг л хадгалах єчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хєнгєнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу: Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэ...

Бүх ард түмний анхдугаар гүйлт

Өнөө өдөр талбай дээр бүх ард түмний анхдугаар гүйлт боллоо. Гүйлтэнд гүйхэд ёстой гоё байн лээ. Сүхбаатарын талбай дүүрэн хүмүүс харахад үнэн сүртэй байна лээ шүү. Тэгээд надад хамгийн таалагдсан нь гүйгээд түрүүлсэн хүнд бус харин гүйсэн бүх хүнд шагнал өгсөн нь их таалагдсан. Бүгдэнд нь шагнал өгнө гэдэг нь нь бүх хүн гүйж ирээд өөрийн дугаар бүхий цаасыг шилэн дотор хийж суглах юм л даа. Тэгэхээр хөгшин залуу гэлтгүй бүгд азаа үзэж байгаа юм. Суглаа нь ямарч булхайгүй болсон бүх хүний нүдэн дээр болж байгаа болохоор. Тэнд гүйсэн гүйсэн бүх хүн суглаа суглах гэж байхад догдлон өөрийн дугаарыг харан догдлон зогсож байгаа нь их гоё харагдсан. Өөрсдөө шагнал авааагүй ч гэсэн авсан хүмүүсдээ үнэн сэтгэлээсээ баяр хүргэж байсан нь ХАЙР. ДАЙН БИШ гэсэн нэрний утга учир нь харагдаж байсан.Хүмээсээ нэг нэгэндээ өс санаж биш хайрлаж амьдарцгаая.

Микро компьютер

1971 онд АНУ-ын Intel компани Intel-4004 гэсэн анхны микропроцессорыг үйлдвэрлэснээр компьютерын шинжлэх ухаанд нэгэн шинэ үеийг эхлүүлсэн. Микропроцессор (microprocessor) бол овор хэмжээний хувьд тун бага мөртлөө асар өндөр төвшинд интегралчлагдсан логик электрон схем юм. Ийм схемийг микросхем буюу чип (chip) гэдэг. Физик бүтцийн хувьд микропроцессорын чип нь өөртөө асар олон тооны транзистор (transistor) хэмээх хагас дамжуулагч элементийг агуулсан хэдхэн см 2 талбай бүхий цахиурын (silicon) талст байдаг. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер (microcomputer) гэдэг. Өнөөдөр хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй микрокомпьютер бол персонал компьютер (personal computer - PC) юм. Персонал компьютерын микропроцессорын чипийг төв үйлдлийн нэгж буюу central processing unit (CPU) гэдэг. PC-ийн үйлдэл гүйцэтгэх хурд, мэдээлэл хадгалах багтаамж зэрэг нь өнөөдөр байнга л өсөн нэмэгдэж байна. Тиймээс түүний хэрэглээ ч гэсэн улам ихээр нэмэгдэж байгаа. PC-д зориулсан олон төрлийн үйлдлийн ...

BOIS-н тухай

Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна. өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм. Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог. BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг. BIOS ямар үүрэгтэй вэ? BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түү...

Залуус

Манай орны оронд зорилгогүй залуус их байна. Яагаад гэвэл урд жилийн хавар би элсэлтийн шалгалт өгсөн юм. Тэрэн дээрээс харж байхад залуучууд өөрийн хүсэл сонирхол бус харин оноондоо таарсан сургуулиа авч байна. Оноо хүрэхгүй нэг шууд л хамгийн түрүүнд байгаа ямар нэг хувийн сургууль аваад Улаанбаатрыг зорьж байна. Өнөө үеийн залуус их сургууль авчих юм бол болно гэж бас ямар нэгэн сургуульд орно гэдэг алба болсон байна. Тэгээд сургуулиа аваад хотод ирээд юу хийж байна. Шоу цэнгээн ихэнх хөөж яваа гэж бодож байна. Яагаал гавэл тэдэнд энэ сонгосон мэргэжлээрээ сурах ямар ч сонирхол байхгүй байгаа юм. Тэгээд 4 жил сурсан юм чинь диплом авч л таараа. Харин үүнээс цаашаа яахыг би мэдэхгүй юм. Энэ дээр бичсэн зөвхөн миний бодол бас монголд зорилготой шинийг хийж бүтээх олон залуус байгаа.

Компьютерын II-р үеийн түүх (1959-1964)- транзистор

Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ. Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно. Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ. Мэдээллийг (http://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%BF%D1%8C%D1%8E%D1%82%D0%B5%D1%80) -с авав.