Remote Desktop гэж юу вэ? За та бүхэнд Remote Desktop Connection-ийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцья гэж бодлоо. Remote Desktop Connection гэдэг маань Десктоптоо алсаас холбогдох гэж ойлгож болно. Хэрвээ та гэртээ компьютертай ба та өөр газар байвал Internet Explorer-оор холбогдон тухайн компьютераа яг өөрийн гэрийн болон албан тасалгааныхаа компьютер шиг хэрэглэж болно гэсэн үг. Шууд ч холбогдож болно. Нэг үгээр хэлхэд та Америкд ч бай Японд ч бай хаана ч байгаа компьютераа Монголоос удирдаж болно гэсэн үг. Энгийн хэрэглэгчидэдээ зориулан хэлэхэд та өөр газраас өөр компьютерийн дэлгэцэн дээр өөрийн компьютерийн дэлгэцийг харан ажиллаж болно гэсэн үг. Энэ програм магадгүй хүмүүсийн аминд ч орох юм билүү. Би нэг удаа гэрийнхээ компьютер дээр Report биччихээд авч гаралгүй сургуульд ирсэн хойноо санан Remote Desktop-ийг хэрэглэж Report-оо өгч байсанаа санаж байна. Remote Desktop-ийн бас нэг талаар хэрэглэх боломж нь хэрэв таны компьютер-ийн програмд эвдрэл гэмтэ...